Friday, January 13, 2012

:: Чимээгүй толгод 2 ::

Оршил
"James иргэж харвал яг ард нь төмөр торон дотор даавуугаар бүтээгдэн дүүжлүүлсэн хоёр хөл нь унжсан........"
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
SILENT HILL бол бүхэлдээ хар дарсан зүүд мэт байлаа. James Sunderland түүний эхнэр Mary-тай хамт SILENT HILL-н ойролцоох нууранд ирж амарна. Mary James-д хэлэхдээ "Яагаад ч юм энэ газар надад маш их таалагдаж байна чи надтай хамт энд дахин ирнэ гэдгээ амлаач, надад энэ газар үнхээр таалагдаж байна" хэмээн хэлдэг удалгүй жилийн дараа Mary-н бие нь муудаж түүнд үхэл ойртох болно. Нэгэн өдөр James эмнэлэг дээр Mary-д цэцэгтэй очсонд Mary: Чи наад хараал идсэн цэцгээрээ яах гээв. Намайг ийм аймар байхад Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ? гэж хашигаран ууралдаг.Хариуд нь James: Mary чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Хайрт минь энэ чинь зүгээр л цэцэг шүү дээ Би үүнийг чамд зориулж авчирлаа гэхэд Mary: Намайг зүгээр л ганцааранг минь орхи "leave me alone" гээд л уйлдаг. Гэтэл Mary гэнэт James би үхмээргүй байна намайг битгий орхиоч Би үхлээс айж байна... Надад зориулж ямар нэгэн зүйл хийлдээ гэж уйлагнан дууграна. Тэгээд Mary түүнд нэг цаас өгөөд James одоо амьдралаа боддоо. Намайг мартаад амьдралаа шинээр эхэл гэж хэлээд Оршил хэсэг дуусдаг. Удалгүй гурван жилийн дараа James Silent Hill-н ойролцоох нуурын дэргэд ирээд гүүрэн дээр ингэж дотроо бодно. Mary захиан дээрээ бичихдээ бид заавал өөрсдийн "Special Place" дээрээ уулзана. Би чамайг тэнд хүлээж байх болно гэж бичсэн байсан. Тэр үед би Mary-г хэрэггүй л орхидог байждээ. Магадгүй Mary намайг тэр хэлсэн газраа хүлээж байгаа ч юм билүү? Ингэхэд юу л болоод байна даа? Mary үхсэн эсвэл тэр амьд байгаа... Эмнэлэгт үлдээж надад зориулж бичсэн захиан дээрээ Mary "Өнөөдөр эмч над дээр орж ирээд нэг л гунигтай харсан тэр хэлэхдээ одоо чи харьж амар ч болно гэж хэлсэн түүний үг нь миний үхэл ойртож байгааг илтгэж байсан тэр намайг амьдрах хэдхэн л хоног улдсэн гэж хэлсэн.... James чи надад хэлэхдээ намайг тэр үзэсгэлэнт газар луу заавал авч явна гэж хэлсэн гэвч чи тэгээгүй.. Гэхдээ би яг одоо тэр газраа чамайг хүлээж байна. James " I'm waiting for you " гэж хэлээд SILENT HILL 2 эхэлнэ.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
James хотлуу явж байх замдаа Angel гэх эмэгтэйтэй таардаг - Би MAMA-гаа хайж байна тэр алга болчихлоо би түүнийг хаашаа явсаныг нь мэдэхгүй юм. Чи Silent Hill-рүү явж байгаа юм уу? Энэ манан их сонин аймшигтай байна их л сэжигтэй ямарч байсан болгоомжтой байгаараа. Гээд James Angel-г орхино. James хотод орж ирээд нэгэн байшинлуу орно дотор их л харанхуй жихүүдэс хүрмээр аймшигтай байдаг байшингийн нэг өрөөн дотор Angel хyутга бариад газар хэвтсэн байх болно James дөхөж очоод Чи яасан бэ юу болвоо? хэмээн асуухад
Angel: Аан чи юу? Би энэ газар яагаад ирчихвээ МАМА олдохгүй юм. Чи түүнийг хараагүй биз дээ ? Чөтгөр ав гэж би явах хэрэгтэй гэнэ.
James: Чи ганцаараа явж болохгүй ээ гадаа дэндүү аюултай байна Би чамайг ингээд явуулж чадахгүй нь гээд бариж байсан хутга луу нь хархад цус болсон байна! Angel аан энэ хутгаар би сая үүнийг тэр хараал идсэн амьтадын биелүү нь зоосон тэд намайг барих гээд байсан юм. Хүсвэл чи энэ хутгийг өөртөө үлдээж болноо. Гээд ширээн дээр тавиад гарч одно. James хутагийг өөртөө үлдээдэг. James байшин дотор явж байгаад Eddie-г олох болно. James өрөөнд орж ирэх үед Eddie жорлонгийн суултуурлуу толгойгоо хийчихсэн бөөлжиж суух болно.
James: Тэр Refrigerator дотор үхсэн хүнийг чи алсан уу? гэхэд үгүй ээ би алаагүй тэр намайг орж ирэхэд л тийм байсан Би алаагүй гэх болно. James чи зүгээр биз дээ? Бид энд байх дэндүү аюултай байна хурдан явцгая гэхэд
Eddie: Үгүй ээ би явж дийлэхгүй нь намайг зүгээр л ганцааранг минь орхи гэх болно. Тэгээд James Eddie-г орхин өрөөнөөс гарч гурван давхарт гарч ирэх үед нь яг шатны хажуу талд нэг том төмөр тор байдаг , торны цаана нэгэн түлхүүр байхыг олж харна James гараа сунган авах гэж хичээж байтал гэнэт цаанаас нь нэг жаахан охин гарч ирэн түлхүүрийг цааш холдуулж өшиглөөд хэлээ гарган чаддаг юм бол аваарай гээд гүйн алга болно.. James удалгүй түлхүүрийг авч нэг нууц хаалга онгойлгон хажуу талын барилагалуу орох болно Яагаад ингэж яваад байна гэвэл "Special Place"-д хүрэх зам нь хаалттай байсан учираас тэр ингэж явхаас өөр аргаггүй байлаа байшинд орсоны дараагаар James гарч буцан Silent Hill-н төвд ирнэ ингээд тэрээр цааш явсаар цэцэрлэгт хүрээлэнд Maria гэх эмэгтэйг олох болно.

James Maria-г анх харахдаа түүний нас барсан эхнэр болох Mary-тай андуурдах болно Maria түүнд эндээс явмаар байна энд их аймшигтай харанхуй байна би айж байна гэж James-д хэлдэг James Maria-г дагуулан цаашаа явах болно.
Maria: Чи энд яаж ирсэн юм бэ? гэж сонирхон асуудаг
James: Би энд нэг хүнийг хайж байгаа юм тэр бол миний эхнэр байгаа юм хэдийгээр тэр үхсэн боловч тэр захиан дээрээ бичихдээ "Special Place"-даа заавал уулзах болно гэж бичсэн байсан юм энэ нь тэрнээс надад үлдээсэн 3 жилийн өмнөх захиа юм гэж хэлнэ.
Maria: Чи яагаад үхсэн хүнийг хайгаад байгаа юм бэ тэгээд бас 3 жилийн өмнө болсон зүйлийг! Сонирхолтой л юм байна гээд James-г шоолон инээдэг!
James ууралсандаа Maria-г орхин хурдлан алхдаг
Maria: Хөөе хүлээгээч чи намайг энд орхихоор шийдээ юу? Би зүгээр л тоглож байсан юм аа гээд араас нь гүйдэг. Тэд явсаар Bouling-н газар ирнэ.
Maria: Би энэ газарлуу ормооргүй байна учир нь Би Bouling-г үзэн яддаг би эндээ хүлээж байя гэхэд James зөвшөөрөн дотогш орно. James өрөөний хаалга онгойлгон дотогш ороход Eddie Laura-тай хамт сууж байх болно. James дөхөж очход  Eddie амаа олохгүй Пизза идэн суух болно хажууд нь
Laura: (инээгээд) Ховдог гахай би явлаа гээд гүйн нэг хаалгаруу орно.
James: Чи энд ингээд сууж байх гэж дээ гээд Eddie-г орхин охины араас гардаг! Гадаа гарч ирэх үед нь
Maria: Би түүнийг гүйцсэнгүй тэр булан тойроод зугтаачихлаа араас нь очих хэрэгтэй гээд охины араас гүйдэг Laura-г яг барихын даваа нь дээр тэр хүн багтахын араггүй нарийхан гудамжаар орон алга болно.
James: Үгүй ээ бид түүнийг алдчихлаа гэдэг.
Maria: Санаа зоволтгүй надад түлхүүрүүд байгаа одоохон гээд нэгэн түлхүүр гаргаж ирээд цааш нэвтэрч болох хаалгийг онгойлгон дотогш орон гудамжны цаад талд гарна. Яг гарч ирэх үэд нь Laura Hospital-руу гүйн орно. [ Энэ хүү Hospital буюу Эмнэлэг нь SILENT HILL 1, 2 мөн 3 дээр ч гардаг та сайн ажиглаарай].  James, Maria хоёр дотор орж ирэн эргэн тойронг ажиглавал дэндүү харанхуй түүний гар чийдэн цаана байгаа харанхуй урт коридоорыг гэрэлтүүлж чадахгүй л байлаа
James: Энэ аймшигтай харанхуй газарт чухам ЮУ байгааг хэлж мэдэхгүй нь гээд "Laura! Laura!" -Чи цааш явах хэрэггүй ээ битгий нуугдаач бид чамайг яах ч үгүй гараад ирэлдээ гэж хэлэх боловч хариу байдаггүй. James, Maria хоёр урт кордоороор цааш явах үед нь нэг л аймшигтай харанхуйгаас гэнэт юу гээч гарч ирэх нь мэдэгдэхгүй түгшүүртэй байлаа. James-н яг урд талд нь нэг санжгансан юм ирэж явааг хараад дөхөж очихийг хүсэн
James: Чи Laura мөн үү? Чи биднээс битгий ай чамайг бид яах ч үгүй гээд дөхтөл
" Толгой нь баруун мөрөө налсан нүүр гэх юм байхгүй сувилагчийн халаадтай баруун гартаа СҮХ барьсан" Nurse ( Сувилагч ) гараад ирэв түүний гэлдэрч байгаа нь боолгож үхсэн хүнийх шиг татганан ирэж байлаа James "What the hell" гээд буугаа тулган хэд буудаж хаядаг. Удалгүй юун дуу гарав гэсэн шиг бөөн бөөн Nurse-үүд тал талаас гарч ирнэ. 3а энэ бол Hospital-д өрнөдөг нэгээхэн хэсэг. Тэд цааш зугтааж гурван давхарт гарч ирнэ. 302 гэсэн өрөөнд ортол гэнэт Maria-н бие нь өвдөж Maria: Би амрах хэрэгтэй байна чи Laura-г хайж ол! Би эндээ байж байна одоо ЯВ гээд орон дээр гараад хэвтэнэ. James гараад Hospital-н хонгилд очих үед Laura нэг өрөөн дотор хүүхэлдэй бариад сууж байдаг.
James: Чи энд байх ёсгүй эндээс явцгая гэвэл
Laura: Үгүй ээ та намайг тэгэж амархан хуурч чадахгүй шүү
James: Чи тэгвэл яагаад надаас зугтаад байгаа юм бэ гэхэд?
Laura: Би зүгээр л таньтай тоглож байсан юмаа та энд Mary-г хайж байгаа юу? Би ч бас түүнийг хайж байгаа, надад түүний таньд үлдээсэн нэг захиа байгаа шүү Хэрэв үзэхийг хүсэж байгаа бол та намайг дага! Гэхэд
James: Чи сая Mary-с надад үлдээсэн захиа гэсэн үү? Хаана байна? Надад үзүүлээч!
Laura: Тэгвэл та зөвхөн миний хэлсэнг хийгээрээ! эндээс гарцгаая гээд тэд гарна. James дотроо ингэж боддог [ -Mary чи амьд гэж үү хэрэв чи минь амьд юм бол яагаад наддаа ирээгүй юм бэ? Би чамайг 3 жилийн турш бодсоор суулаа чиний "Special Place"-д уулзана гэдэг чинь чи амьд байна гэсэн үг тийм үү? Гээд Laura түүнийг нэг хаалгана дээр авчирна тэгээд хаалгийг онгойлгоод тэр тэнд байна Тэр шүүгээг онгойлго түүн дотор захиа нь байгаа гэж хэлхэд James дөхөж очоод арагшаа хартал
Laura:  (хүүхдийн инээх хоолойгоор инээж :) Та надад дахиад чадуулчихлаа гээд үүдийг нь гаднаас хаана.
James: Laura одоохон үүдээ онгойлго Laura! Одоо бидэнд тоглох зав алга Laura миний хэлснийг хийгээрэй гээд James толгойгоо хагас иргэж харвал яг ард нь төмөр торон дотор даавуугаар бүтээгдэн дүүжлүүлсэн хоёр хөл нь унжсан ЧӨТГӨР байх болно тэр ганц биш хоёулаа байлаа ингээд James тэдэнтээ тулалдана. Эцэст нь James тэднийг устгаж чадна. James өрөөнөөс гарч чадахгүй байсан болхоор цааш хонгилоор явдаг. Явсаар байгаад эцэст нь өрөөнөөс гарна. Тэр гэнэт Maria-г санан дээш 3 давхарт гарч харвал 302-т Maria даанч байхгүй байдаг. James 3н давхарын эмч нарын өрөөг олж ар талын тавиурыг хөдөлгөвөл цаад талд нэгэн нууц өрөө байх болно яг доошоо буух гэж байтал Араас нь гэнэт
Maria: James !!! гэж хэлэх үед
James: (гэнэт цочин) Mary !?? гэдэг. Тэгээд Maria байсныг олж хараад Аан Maria юу ямар ч байсан чи зүгээр биз дээ? гэхэд
Maria: Өөдөөс нь ямар ч байсан гэнээ?? Би сая тэнд бараг үхэх шахаад байхад Чи яагаад ирж авраагүй юм бэ? Гээд уйлаад James-г Гэнэт тэврэн намайг дахиж битгий ганцааранг минь орхиорой би ганцаараа үлдхээс айж байна
Maria: James !? Чи түүнийг олсон уу?
James: Аан Laura юу? олсон болов ч тэр надаас зугтаагаад л явчихлаа тэр одоо хаана байгаа бол Ямар ч байсан одоо эндээс явцгаая. Гээд Maria-г дагуулан тэд "EXIT" гэсэн халагууруу ороод цаашаа коридоороор явж байтал арын хаалга гэнэт онгойж цаад талаас нь Аврага сэлэм барисан "Red Pyramid Head" гарч ирнэ.
James: Maria ГҮЙГЭЭРЭЙ БИТГИЙ ЗОГСООРОЙ ХУРДАН ГҮЙГЭЭРЭЙ! гээд хоёулаа урагш гүйх болно Pyramid Head араас нь хөөх үедээ сэлмээрээ тэр хоёрыг цавчихыг завдана. James-н урд ЛИФТ онгорхой байлаа James түрүүлээд Лифт-рүү ороод арагшаа хартал Maria ард нь ядарсан байдалтаа гүйн лифтрүү орох гээд яг ирж байтал лифтний Хаалга хаагдана Maria-н гар нь хавчуулагдана.
Maria: James ҮГҮЙ ЭЭ James намайг авраарай гэж хашгархад
James: Maria Үгүй ээ Maria алив хараал идсэн лифтээ онгойгооч гэж хашгаран сандарна. Яг энэ Агшинд булангийн цаанаас Pyramid Head гарч ирээд сэлэмээ Maria луу тулгана James: Maria ҮГҮЙ ЭЭ !!!! Битгий гэж хэлэх боловч Pyramid Head сэлэмээрээ Maria-г цавчина. Ингээд Maria-н хавчуулагдсан гар лифтнээс мултарч Лифт хаагдана. James саяхан болсон зүйлсийг мартахийг хичээн толгойгоо барин газар унадаг. Лифт 1 давхарт буцан ирж Лифтний хаалга онгойх үед бүх юм уужим тайвуу мэт харагдана James лифтнээс гараад доош харан урагш алхаад Hospital-с зовлонд дарагдсан мэт гарч одно. Түүнийг гарч ирхэд гадаа нь хав харанхуй байх бөгөөд эргэн тойрон чухам ЮУ байгаа бол гэж бодмоор түнэр харанхуй байв. James гар чийдэнгээ асаагаад хуучин цэргийн шоронлуу явна. James явсаар Шоронгийн гадна ирж зогсоод хэрэв би энэ газрыг давж гарч чадвал цаад талын эрэгт гарч Mary бид хоёрын буудалсан тэр нуурын дэргэдэх буудалд очих болно би энэ газарлуу заавал нэвтрэх ёстой тэгснээр би Mary-тай уулзах болно гээд дотогш орно. Дотор талд орох үед цаад талд харуулын өрөө харагдах бөгөөд шал нь дээр нэг том нүх байв. James дөхөж очоод доошоо тонгойвол "Underground Prison" (Газар доорх шорон) байлаа. James-н зөн совин нь энэ нүхлүү заавал орох ёстой гэж хэлээд байгаа юм шиг санагдаад явчихав. Тэгээд Гар чийдэнгээрээ эргэн тойронлуу тусгавал хана нь дээр Pyramid Head-н хөрөг мөн хөрөг нь доторх зураг нь дээр хэдэн хүн цовдлогдож алуусан тэгээд наад талд нь Pyramid Head "Шүүлтийн өдөр бол одоо" гэсэн бичиг байв. James тэгээд нүхлүү үсрэн ороод эргэн тойрноо ажиглавал тэрээр шоронгийн гал тогоонд ирсэн байлаа.
James-н яг урд харагдах өрөөн дотор хэн нэгэн байлаа James дөхөж очин харвал Eddie сууж байх нь тэр. James дөхөж очоод Eddie-гийн хажуу талд хэвтэж байх үхсэн цогцсыг хараад Eddie чи юу хийчихвээ энэ чинь жирийн л хүн байсан байна шүү дээ гэхэд
Eddy: ӨӨ тийм үү яагаад алж болохгүй гэж! Тэр надлуу ойртсон би буугаа толгойнд нь тулгаж байгаад ПАД!!! гээд л болсон.
James: Eddy чи хүн гэдгийг нь харсаар байж түүнийг буудаж чадлаа гэж үү? Гэхэд
Eddy: James!? гэж хэлээд (инээн) би зүгээр л тоглож байна шүү дээ! James тэр намайг орж ирэхэд ийм байсан. Үүнийг одоо март ямар ч байсан би энэ бүхнийг би ихэлж дуусгах болно James !!! Намайг ямар нэгэн далдын зүйл энд дагуулж ирсэн юм шиг байна! Чи ч бас адилхан шүү дээ ! Хаха за за Би явлаа гээд үүд саваад гарчихав. James өрөөнөөс шоронгийн газрын зургийг аваад цааш явлаа. James шоронд байсан ад чөтгөрүүдтэй тулалдчихаад цааш явж байтал нэг өрөөн дотор "Гурвалжин дүрст тэмдэг" байхийг олж харав James түүнийг аван цааш явах бүрд янз янзийн чөтгөрүүд гарч ирж байлаа. James газар доошоо нэвтэрч болох бас нэг нүхийг олоод түүнлүү нэвтрэнэ. Доош нэвтрэх бүрд улам л аймшигтай болж ихэлж байлаа. Эргэн тойронд нь хэн ч байхгүй зөвхөн хаа нэгтээгээс зэвүүн дуугарах ад чөтгөрийн л дуу сонсдож байв. James явсаар угаалгийн өрөөнд орж ирээд бас нэг "Гурвалжин дүрст тэмдэг" олж авав эдгээрийг чухам юунд хэрэглэх нь түүний толгойг эргүүлж байлаа. Ямар ч байсан утга учиртайг нь ойлгож түүнийг өөртөө үлдээв. James явсаар өөр нэгэн доош нэвтрэх нүхийг олж хараад түүнлүү оров. Дотор нь бүхэлдээ хав харанхуй юу ч харж боломжгүй байлаа. James явсаар бас нэгэн өрөөнд орж ирвэл яг орон дээр 3 дахь "Гурвалжин дүрст тэмдэг" байлаа. James түүнийг аваад өрөөнөөс гарч яваад нэг нууцлаг зүйлийг олж харав тэр нь 

 Эрт цагт их ял гэм хийж байсан гэмтэнүүдийг дүүжилж алдаг байсан! Дүүжлүүрийг олж харав түүний доор гурван хоосон нүx байлаа. Сайн ажиглавал их учиртай нүхнүүд байв. Нэгэнд нь XҮН нөгөөд нь ЦААЗАЛЧ 3 дахид нь НАР байв. Тэгээд James НАРЫГ голд нь ХҮНИЙГ зүүн талд нь ЦААЗЛАГЧИЙГ баруун талд нь тавитал гэнэт нэг газар төмөр хаалга онгойх дуу сонсдов тэрээр юун дуу байсанг сонирхоод өрөөнүүдээр хэсэж үзтэл шоронгийн төв хаалга онгойсон байхийг James олж хараад дотогш орвол бас нэг нүх байв. Тэр нүхлүү James үсрэн ороход шоронгийн хамгийн доод талын муу усны нүхэнд ирсэн байв. Үнэхээр зүйрэлхийн араггүй түнэр харанхуй байлаа. James-н явж байгаа газар бүхэлдээ усанд автсан байв. Гүйхэд ч төвөгтэй байлаа. Гэвч James хэрхэвч шантралгүй зөвхөн л урагшаа явсаар нэгэн нууц хоёр шатны дэргэд хүрч ирээд аль талруу нь явхаа мэдэхгүй байлаа. James зүүн талынхруу нь буун доош харвал шал нь төмөр тор хана нь ердөө л нэг тойрог байлаа. Гэтэл гэнэт цаад талых нь буланд хэн нэгэн нь алхаж байгаа дуу сонсдов. James гар чийдэнгээ тэр буланлуу тусгах аваас цаад талаас яах ийхийн завдалгүй Pyramid Head урт хар сэлэмтэйгээ өөдөөс нь чиглээд гараад ирэв. Маш ихээр айсан James бушуу шатлуу шамдав. Толгойд нь юу эс бодогдож арагшаа харах хүсэл огтхон ч төрөхгүй зөвхөн чигээрээ л гүйх бодол түүний толгойд иргэлдэж байлаа. James шатны бариулаас барин дээш авирч байх үедээ доош харваас Pyramid Head байхгүй болсон байв.. дээш авриад цааш алхах аваас өөр нэгэн шат харагдав дөхөж очоод доошоо хартал түнэр харанхуй л түүнийг угтаж байлаа.. Тэрээр доош бөхийн шатны бариулаас алгуурхан барин доош буулаа. Эргэн тойронд ямар ч чимээ үгүй зөвхөн түүний шатаар доош буух "ТОГ ТОГ" гэх дуу халиж байлаа.. Доор буугаад арагш харвал нэгэн дөрвөлжин шоо дүрстэй хүний толгойнууд байлаа.. James дөхөж очоод сайн ажиглаваас.. Түүний зогсож байсан газрын яг ар талд нь хаалганы дүрстэй зүйл байв, дээд талд нь бас нэг, зүүн талд нь бас нэг .. James тэгээд учрийг нь олох гэж хэсэг зогсов.. Тэгээд тэр баруун гараараа зөөлхөн түлхтэл өрөө хагас иргэв... яг ард нь байсан нөгөө хаалга дүрстэй зүйл яг урд нь гараад ирэв.. James эдгээр толгойнуудыг хөдөлгөвөл энэ хаалга дүрстэй зүйл жинхэнэ хаалга мэт болж хувирах санаа төрөв.. Тэгээд дахиж шоог эргүүлж үзвээс урд нь байсан хаалга нь эргээд баруун талд нь гараад ирэв.. Яг энэ үед нөгөө хаалга дүрстэй зүйл нь жинхэнэ "Нэвтрэх хаалга" болох бөгөөд цаашаа нэвтрэх замыг бий болгов. James тэр хэсэглүү гар буугаа тулган ойртоод өндийж харвал доошоо явж болох шат нь өдөөс нь гараад ирэв.James шатаар нилээн хэсэг явж байтал урд нь бас нэгэн хаалга гараад ирэв.. Түүний дотор энэ хаалганы цаад талд чухам юу байх бол гэсэн бодол төрөөд бариулнаас нь зөөлөн бариад урагш түлхэн зөөлөн онгойлгов...

Тэгээд James хаалгийг онгойлготол яг урд нь төмөр торон дотор Maria доош харан сууж байв.. James: MARIA !!! MARIA !! Чи мөн үү ?? Эсвэл би зүүдэлж байна уу?? Чи амьд байсан юм уу гээд асуувал.....
Maria: James хонгор минь энэ би л байна шүү дээ.. чи үнэхээр мартамхай шүү.. буудалд өнгөрүүлсэн сайхан дурсамжаа санаж байна уу? Бид бал сараа анх тэнд өнгөрүүлсэн шүү дээ !!
James: Maria !? чи үүнийг яаж мэддэг юм бэ?? эсвэл чи Maria биш юм уу?? гэхэд
Maria: James хонгор минь энэ чинь би л байна шүү дээ! намайг хар би бол Mary гээд James-н хацарыг илэв..James би үнэхээр айж байна намайг эндээс гаргаач..!! Би энд чамайг ямар их хүлээсэн гээч чи намайг эмнэлэгт байсан шиг орхиод явахгүй биздээ.. Тэр үед би зөвхөн чамайг л бодож байсан.. гэхэд
James: Би ямар ч байсан чамайг дахиж орхихгүй ээ чи эндээ байж бай би энэ төмөр торыг эвдэхгээд үзэе гэхэд Maria: Үгүй ээ James энэ төмөр тор яасан ч нурахгүй зөвхөн энэ хаалгаар л онгойно гээд James-г өрөвдсөн шинжтэй харав..
James: Би тэгвэл онгойлгох хаалгийг хаа байгааг олоё! Би хурдан буцаж ирнээ.. гээд буцаад шатаар дээш өгсөх гэтэл James !!! Намайг хурдан ирж аваарай би ганцаардлаас үнэхээр айж байна хэмээн Maria хэлэв!!! James бушуу дээш гүйн дөрвөлжин шоог эргүүлэн хуучин байдалд нь оруулаад шаатаараа дахин дээш гарав тэрээр урт нарийхан харанхуй коридороор явахдаа өрөө болгонлуу орж хаалгийг эрж байлаа.. James-н явж байсан муу усны хоолойн нэг өрөөнд эмэгтэй хүн хашгирах чимээ гэнэт сонсдов.. James яг хашгирсан зүглүү гүйн очоод нэг төмөр хаалганы дэргэд ирээд онгойлгон ортол.. Angel James надад туслаач гээд буланд шахагдсан байх бөгөөд түүнлүү нэг "Бөгтгөр эмчийн халаад нөмөрсөн нуруун дээрээ урт даавуу нөмөрсөн нүүр царайгүй амьтан дөхөн ойртож байв.. James буугаа түүнлүү тулгаж нуруу хавицаа хэд хэдэн удаа буудахад нөгөөх амьтан нь James луу эргэн дөхөн ойртлоо. James түүнийг том буугаараа Яг толгой орчим нь хоёр удаа буудан байж сая нэг дарж авав..
Angel: James би чамд яаж талархахаа үнхээр мэдэхгүй нь хэрэв чи байгаагүй бол би яг...
James: Зүгээр дээ надад талархах хэрэггүй харин чи энд яаж ирээв гэж асуухад
Angel: Би мэдэхгүй байна би юу ч санахгүй байна хэмээн James-д хариу өгөв..
James: Чи энд байж болохгүй дэндүү аюултай надтай хамт яв.. Намайг өөр хэн нэгэн хүн хүлээж байгаа би түүнд удахгүй буцаж ирнэ гэж хэлсэн юмаа явцгаая гээд Angel-д хэлтэл
Angel: Үгүй ээ би явахгүй би МаМа-гаа олох ёстой тэр ч бас намайг хүлээж байгаа тийм болхоор би чамтай хамт явж чадахгүй нь уучлаарай гээд хаалгийг онгойлгон цааш гүйн алга боллоо.. James юу ч хэлж чадалгүй Angel-г явуулчихав. Тэгээд өрөөнөөс гаран нөгөө хаалгаа дахин хайлаа.. тэр хайсаар л хайсаар л ..удаан эрж хайсаны эцэст James. Maria-н байсан өрөөний хаалгийг олов. Яаран гүйн очоод онгойлготол өрөөнд даанч хэн ч байсангүй ердөө түүний сууж байсан сандал байлаа. James яах аргаа мэдэхгүй шоронгоос Maria-г олж чадалгүй гарлаа..
James шоронгийн гадна байрлаж байсан завин дээр очоод газрын зургаа харвал яг чигээрээ Mary-гийн яриж байсан газар болох "Special Place"-д хүрч болох байлаа..
James завин дээрээ суун залуурдан урагш хөдөллөө түүний зам бүхэлдээ манан будран урд чухам юу байгааг төсөөлж хэлэхийн араггүй байлаа.. Тэр зөвхөн чигээрээ л залуурдах үүрэгтэйг мэдэж байв.. Нэлээн удаан явсаар тэрээр эрэгт хүрэв.. завинаасаа буугаад модон шатаар дээш алхан урагш харвал Mary James хоёрын бал сараа өнгөрөөсөн буудал "Special Place" байв.....
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Үнэний төгсгөл..........  
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
James хана, будаг нь ялзарсан буудалын дэргэд ирээд ойролцоо байсан модны дэргэдэх усан оргилуурыг олж харав аажмаар дөхиж очоод усан оргилуурыг тойрч харвал тэрүүхэн доор нь үлгэрт гардаг "Сindrella" байлаа. Түүнийг хэрэг болж мэднэ гээд энгэртээ хийв.. James мөрөн дээгүүрээ толгойгоо хагас эргүүлэн Буудлын үүдлүү харав. Тэрээр бодохдоо "Mary чи үнэхээр энд байгаа гэж үү? 2 жилийн турш чи энд намайг хүлээсэн гэжүү? Хэрэв тийм бол би чамдээрээ очиж явна" гээд Буудлын үүдийг нээв. Түүнийг дотор буудалд орж ирхэд тоос шороондоо дарагдсан хуучин 30, 40 өөд оны дээр үеийн загвартай хуучин буудал байв. James цаана байсан үүдний хүлээн авагчийн өрөөг шилэн цонхоор бүдэг бадаг олж харав.. James гар буугаа энгэрээсээ гаргаж ирээд хүлээн авагчийн өрөөлүү аажмаар дөхөн ойртлоо. Түүнийг яг хүлээн авагчийн өрөөг нээх үед яг өөдөөс нь хоёр хүн гөрөөс шиг чөтгөр үсрэн гарч ирээд түүнийг алхыг завдав. James нэг хөлөөрөө арагш ухраад Буугаа араатны толгойлуу чиглэв. Эхний араатан шууд түүний гарыг хазахийг завдан өөдөөс нь харайв. James яг үсрэх агшинд түүний тархилуу нь 3 буудтал нөгөөх араатан нь хамаг биеэ атиралтуулан унаж биенээсээ улаан хөх цус ялгаруулж байлаа. Түүний хөлнөөс гэнэт нөгөө нэг араатан нь яг зуух гэтэл James хойш нэг гэдийн бултаж гэдэс орчим нь хэд хэдэн удаа буудлаа.. Өрөөнд бага зэрэг гэгээгүй байсан учир James энгэрийхээ гар чийдэнг асаан өрөөнд чухам юу байгаа эсэхийг ажив. Хуучин модон тавилга шүүгээ дүүрэн цаас баримт байв. Гэтэл James новширсон өрөөн дотор байсан ширээн дээрх нэгэн цаастай захидлыг олж харав. Түүнийг уран онгойлгож үзвэл. "To my darling James" гэсэн ил захидал байх бөгөөд хажууд нь 302 гэсэн өрийх нь эхнэртэй нь байрлаж байсан өрөөнийх нь түлхүүр байхыг олж хараад захидлыг унштал "James чи бид хоёрын энэ сайхан үзэсгэлэнт газарт хийсэн дурсамжийн хуурцагийг би гээчихлээ чи түүнийг энэ хавиас олоорой би үнэхээр их харамсаж байна James !! Би чамд...."  гэсэн захидал байв. James түлхүүрийг өөртөө үлдээн чухам ямар хуурцаг байсаныг бодож хэсэг зогсов.. Түүнд өрөөний түлхүүр байгаа болхоор Mary-тай уулзаж болно хэмээн шууд 3 давхарлуу шатаар дээш өгсөх гэтэл буудлын Restaurant-д хэн нэгэн хүн төгөлдөр хуур тоглож буй дуу James-н чихэнд хангинав. Тэрээр буугаа гарган зоогийн өрөөний үүдлүү чиглэн ирээд завсараар харвал цагаан даавуугаар бүтээгдсэн ширээнүүд дээр доош харуулан өрсөн сандалууд л харагдаж байв. James үүдийг аяархан нээн дотогш нэвтэрвэл яг түүний баруун гар талийн ширээний цаад талд Laura төгөлдөр хуур тоглон нүүрэндээ хагас инээмсэглэлтэй сууж байлаа.
James: LAURA !!! Чи энд яаж ирээв юу хийж байгаа юм бэ?
Laura: Та худалч та Mary-д хайртай гэж хэлчихээд түүнийг орхиж явсан. Тэр таныг ямар их хүлээсэн гээч!! би түүнийг их өрөвддөг байсан гэвэл
James: Үгүй ээ би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна? тэр одоо намайг дээр хүлээж байгаа би бишүү очих хэрэгтэй байна!! Чи надтай яв эсвэл эндээ үлд!!
Laura: Xаxа!! би юунаас ч айхгүй та яв л даа би эндээ байж байя !! гээд хүүхдийн инээмсэглэлээр инээгээд өрөөний цонхон дээр очоод нэг муур зурав.! James юм бодсонгүй "-За за чи ямарч байсан энэ өрөөнөөсөө гаралгүй намайг хулээж бай би эргэж ирнэ" гэж хэлээд үүдийг онгойлгон өрөөнөөс гарав. Тэрээр буцаж шат руу дөхөн алхаад дээш гараад 2 давхар дээр ирэв. Буцаж дээш ахин гурван давхрын шат руу өгсвөл шатны үүд нь цоожтой байв. Яг түүний өөдөөс "302" гэсэн өрөө нь харагдаж байлаа James үүдийг онгойлгох гэж оролдсон боловч хүчирч дийлсэнгүй орхилоо. James 3 давхрын үүдний түлхүүрийг доор нэг давхарт байрлах түлхүүрний шүүгээнээс авч болох санаа төрөөд буцан доош нэг давхарлуу явлаа. Нэг давхард ирэх үед яг Орж ирдэг том үүдний дэргэд нэгэн модон хайрцаг байлаа. James дөхөж очоод харвал дээд талд нь үлгэрийн амьтдыг нэг нэгээр нь байрлуулсан байв. Зүүн талд "ЦАСАН ГҮНЖ" харин дунд болоод баруун талын нүхэн нь хоосон байв. James Халааснаасаа " Үнсгэлжин"-г гаргаж ирээд баруун талын нүхэнд нь хийтэл хайрцагнаас нэг түлхүүр дуугарах сонстлоо. James гайхаад дунд талын тоглоомыг хийвэл энэ хайрцагнаас нэг зүйл гарч ирэх мэт санаа төрөөд өрөөнүүдээр ирхээр болов. James түлхүүрний шүүгээнээс 3 давхрын үүдний түлхүүрийг хайвал дотор нь 3 давхрын өрөөний түлхүүрүүдээс бусад нь байлаа. Тэгээд нэг түлхүүрийг авч үзвэл "Second floor elevator" гэсэн бичиг байхыг олж хараад өөртөө үлдээн цааш үүдээр гаран шатаар дээш хоёр давхарлуу гарч ирээд ажилчидын өрөөлүү орж ирээд ажилчидын лифтээр 3н давхарлуу явж болох санаа төрөөд лифтлүү орон 3 давхарын товчлуурыг дарах гэтэл 3 давхарын товчлуур байхгүй харин Подвалын товчлуур лбайв. Тэгээд James яах учраа олохгүй подвалруу доош явав. Лифт подвалд ирээд онгойх үед цаад тал нь маш харанхуй бөгөөд өөдөөс нь хэн нэгэн ирэж яваа сүүдэр шиг зүйлийг олж харав. James хүн байна гэж бодоод дөхөн очитол "Сүх барисан толгой нь хагас иргэсэн" эмчийн халаадтай эмэгтэй NURSE түүнийг чиглэн ойртож байхийг олж харсан James гар буугаа гаргаж ирээд түүнлүү буудах гэтэл нөгөөдөх нь түүнийг хойш нь түлхэж орхитол James газар ПИД хийн унаж орхив. NURSE сүхээ атгаад ёрын муухай дуугаар хашгарч түүний толгой нь дээрээс сүхээ буулгаж орхив. Яг энэ агшинд James биеэрээ бүтэн иргэн хажууд нь гарч ирээд хутгаараа нуруулуу нь хэд гурав дүрж орхитол нөгөөдөх NURSE нь сүхээрээ хагас эргэн James-н баруун гарыг зүсч орхив. James хойшоо нэлээн ухарч байгаад NURSE-н толгойлуу нь сайн гээч онилж байгаад ганц сумаар түүний толгойг нэвт буудан сая нэг дарж авлаа. James гарнаасаа урсах цусаа тогтоогоод цааш түлхүүрийг ирж эхлэв. Түүний онгойлгосон өрөө болгонд дан ажилчидын хувцас эд хог новш байрлуулсан байв. Тэгээд James нэг харанхуй өрөөнд орж ирээд чигээрээ хартал урд талых нь тавиур дээр нэгэн хуурцаг байлаа. James гайхаад дөхөж очин дээр нь бичсэн зүйлийг уншвал "Our Special Place" гэсэн бичиг харагдав. Тэгээд James нөгөө яриад байсан хуурцаг нь энэ болж таарлаа хэмээн бодоод өөртөө үлдээхээр шийдэв. James ажилчидын өрөөнүүдээр нилээн хэсэж байгаад муу усны подволд орж ирэн эргэн тойронг сайтар хартал онцийн зүйл байсангүй тэгээд буугаа цэнэглэж байгаад доош хартал нэгэн дүрс бүхий зүйл байсныг хараад авж үзвэл "Цасан гүнж" байсныг олоод энэ яг нөгөө хайртсагны дунд байрлах болно гээд энгэртээ бас үлдээлээ. Тэрээр одоо подвалаас өөр хайх зүйл байхгүй болсонг мэдэн дээш 2 давхар дээрээ буцан ирээд төв хаалганы дэргэд байрлах нөгөө хайрцаглуу очон өнөөх "Цасан гүнж"-г гаргаж ирээд дунд талын нүхлүү нь хийтэл. Нэг төмөр дуугарсанаа газар тас хийн унав. James доош бөгтийн харвал нэг түлхүүр байх ажээ. Түүний дээр ГУРВАН ДАВХАР гэсэн бичиг байхийг олж харангуут 3н давхарлуу нэвтэрч болно гэдгээ мэдлээ.Тэгээд James шатаар яаран дээш гарж ирээд. Төмөр хаалгийг онгойлгон "302" гэсэн өнөөх өрөөгөө онгойлгов...
James үүдний бариулаас гараа аяархан буулгаад маш тайван бөгөөд удаанаар гунигтаа урагш алхав.. Түүний эхнэр болох Mary-гийн яриж байсан нөгөө "Special Place" тэр дундаа тэр 2ийн байрлаж байсан өрөө нь байв. Түүнийг өрөөнд орж ирэх үед тэр өөрийгөө ганцаараа байгаагаа л мэдэж байлаа. Түүний эхнэр Mary даанч өрөөнд байсангүй тэгээд James өрөөний дунд байсан зурагт, зурагтны наад талд байх сандал дээр суугаад өнөөх хуурцагаа энгэрээсээ гаргаж ирээд тоглуулагчинд хийв.. Зурагт хэсэг цагаан дүрсээр жирэлзэж байснаа цаад талд нь хоёр хүний бүдэг дүрс тодрон харагдаж эхлэв.. James сайтар ажиглавал Mary яг энэ өрөөн дотроо James-тэй хийсэн бичлэг нь гарч эхлэв
Mary: James чи бичээд байна уу даа?? Боль л доо..гээд сандал дээр суув..
Mary: James би яагаад ч юм энэ газраас явмааргүй байна ! Чи энэ тайван намуухан газрыг харалдаа үнхээр үзэсгэлэнтэй!!.....James!! Чи надад амлаач дараа бид заавал энд ирнэ гэж амлаач!!! гээд дүрс бүдгэрэн өөрчлөгдөж..
Mary орон дээр биэ нь муудсан байдалтай харин наад талд нь James Mary-гийн гарыг атгасан сууж байх дүрс харагдав.
Mary: James би үхмээр байна миний төлөө ямар нэгэн зүйл хийгээч James би их зовж байна чи намайг ойлгож бна уу?? Би амьдармааргүй байна!! намайг ....
James: Үгүй ээ чи үхэж болохгүй чи амьдрах болно би чиний дэргэд байна шүү дээ битгий ай!! Би чамтай хамт байна!!
Mary: James үгүй ээ чи одоо өөрийхөө замыг хай үүнийг ав энэ чамд бага ч болов шинээр амьдрахад чинь туслана одоо намайг орхиод хурдан яваач би чамайг хажуудаа байлгамааргүй байна шүү дээ намайг зүгээр л орхи!!
James: Би чиний зовж байгааг хармааргуй байна гээд.. дүрс бага багаар бүдгэрж эхэлтэл James Mary-гийн хоолойг нь боож байгаа юм шиг дүрс харагдав.. тэгснээ нөгөө бичлэг нь цав цагаан жирилжсэн дүрстэй болоод юу ч гархаа болив. James юу ч дуугаралгүй доош бөгтийн сууж байтал өрөөний үүд гэнэт онгойн цаад талаас нь Laura ороод ирэв. James доош харсан чигээрээ суун -Би түүнийгээ алсан гэж үү?? Би Mary-г алсан гэж үү? Яаж, яагаад, хэмээн амандаа шивнэв...
Laura: Та түүнийг алсан юмуу?? Яагаад яагаад!! Би түүнтэй байхад хэзээ ч ганцаарддаггүй байсан Та бол АЛУУРЧИН гээд уйлаад өрөөнөөс гарч одов.. James юм бодсон чигээрээ сандал дээрээс босоод өрөөнөөс гарах гэтэл түүний энгэрт байсан радио дамжуулагч нь гэнэт James хонгор минь Чи хаана байна аа? Би чамайг тавцан дээр хүлээж байна хурдан намайг хүрч ирээд авраач!! гэв.. James-н дотор ПАЛ хийгээд явчихав.. Юу болж байгаа учрыг ерөөсөө ойлгох оо болиж сая бичлэг нь дээр түүнийг үхэж байгаа харагдсан бас 2 жилийн өмнө өвчнөөс болж үхсэн хүн яагаад, яагаад амьд байх нь энэ вээ?? хэмээн бодож айдас нь ихсэж эхлэв. Яах аргаа мэдэхгүй дээш тавцанлуу гархаар болов..Түүнийг гарч ирэх үед нь буудал шатаж эхэлсэн байлаа юу болоод байгааг ойлгохгүй James хурдхан дээврийг олхоор өрөөнүүдийг хагас хагас онгойлгон харав гэтэл дээш өгсөх шатыг тэрээр олсон байлаа.. James шатаар дээш аврих гэтэл урд талд нь Angel гунигийн харцаар зогсож байх нь тэр James Angel аа чи! чи ?? James би яах учираа мэдэхгүй бна би МАМА-гаа олсон гэвч амьдаар нь олж чадсангүй тэр үxсэн байна James!! Би яах вэ надад туслаач !! Надад одоо амьдрах хүсэл алга би .. би ... Намайг уучилаарай гээд шатаж буй өгсүүр шатаар дээш гарав James араас нь гарах гэтэл хэт их гал өөдөөс нь авалзаж байлаа..James цаашаа явж чадахгүй байсан болхоор түүнийг орхих болов.

Angel АА!!! Angel ... Тэрээр Angel-ааг нэгэнт амиа хорлож байгааг мэдээд аргаггүйн эрхэнд түүнийг орхив өрөөнд их гал авалзлаа.. James бушуухан өрөөнөөс гарч өөр гарц хайхаар болов тэрээр өрөөний буланд байрлах аюулгүйн гарцаар дээш гараад нэг хаалга онгойлготол.....
Maria: James надад туслаач James!!!!! гээд Maria-г харвал хэн нэгэн олсоор биеийг нь ороосон байлаа.. Түүний хоёр талд хоёр ширхэг "Red Pyramid Head" жад барисан зогсож байх нь тэр..  James надад туслаачдээ хэмээн чарлаж байв !!
James: Maria намайг хүлээгээрээ түүнийг одоохон сулал!! гээд чанга орилсон ч нөгөөдөх Pyramid Head-үүд тоосон шинжгүй байлаа. Тэгсэнээ нэг нь Maria-гийн ард талд нь ирээд жадаараа түүний нурууг нэвт сүлбэж орхив..
James: Maria !! Maria !!!!! ҮГҮЙ ЭЭЭ .....хэмээн өвдөг сөгдөн толгойгоо барин доош эвхрэлдэн унав... Хэсэгхэн хормын дараа түүнийг толгойгоо өндийлгэх үед хоёр Pyramid Head түүний яг урд нь зогссон байв..
James: Одоо энэ зүйлийг дуусгасан нь дээр гээд ШОТГАН буугаа хүчтэйхэншиг цэнэглэж орхив. Эхний Pyramid Head түүнлүү жадаараа чигчилхэд James бултан цээжлүү нь нэг хүчтэйхэн шиг буудхад нөгөөдөх нь арагшаа нэг хойшлав. Тэгтэл ардаас нь нөгөө нэг нь гарч ирээд James-н нуруулуу түлхэн газар унагав энэ үед нөгөө талаас нь нөгөө Pyramid Head нь Жадлахийг завдан дээрээс нь зоох гэтэл James түүний тоглойлуу нь дахин нэг буудаж орхив.. Түргэн босоод булан налж зогсоод Шотган буугаа дахин нэг хүчтэй цэнэглэж аваад өөдөөс нь ойртож ирсэн Pyramid Head-н цээжлүү нь хэд хэдэн удаа хүчтэй буудтал хүн өмнө нь сонсож байгаагүй муухай дуу гаргаж ирээд шархадсан хоёр Pyramid Head өөрсдийхөө толгойг жадалж орхив.. James энэ хоёр дахин гарч ирэхгүй хэмээн бодоод ойртон шалгаж үзвэл биэ нь дээр нь 2 ширхэг алмаз чулуу байлаа нэг нь "ХӨХ" нөгөөх нь "УЛААН" байв. James яг дээшээ хонгилоор гардаг үүдэн дээр иртэл үүд бүрийн цоожинд нэг нух байлаа тэр нухэнд нөгөөх алмааз чулуунуудыг байрлуулж болох байв. James тэгээд улааныг баруунд нь хөхийг зүүнд талд нь хийж орхив. Тэгээд үүдийг онгойлгон цааш алхсаар урт коридорт ирэв. James коридоороор зүгээр л яарсан шинжгүй алхав Одоо Maria үхсэн би түүнийг алдчихлаа.. гэж бодоод урагш алхаж байтал хаа нэгтээгээс Mary-н ярих сонсдов.. Тэр яриа нь хоёр жилийн өмнө Mary-г эмнэлэгт өвчтэй байх үед нь яриж байсан яриа байв.. Тэрхүү цуйраатах дуу нь ийнхүү өгүүлрүүн..
" James чи наад цэцгээрээ яах гээв.. Чи намайг харал даа ийм аймшигтай байна яг л ад чөтгөр шиг ..Чи наад цэцгээрээ намайг тайвшруулана гэж бодоо юу??? Зүгээр л намайг орхиод хурдхан яваад огооч надад ямар ч чиний тусламж хэрэггүй зүгээр л намайг орхи!! "
гэсэн дуу урт коридоороор халиж блаа ..James эцэсийн хаалгийг олж онгойлговол дээш гарах шат байлаа.. Тэгээд дээш алхсаар тавцан дээр гарч ирэв ..Тэр толгойгоороо зүүн мөрөө дагуулж харвал яг урд нь Mary цонхны цаашаа харсан зогсож байв.. James гүйн очоод Mary энэ чи юу хэмээн догдлон гайхан асуувал.. Цаашаа харж байсан нөгөөдөх эмэгтэй толгойгоороо James-лүү эргэн харвал яг Mary мөн байв.. Чи Чи амьд байсан гэж үү ?? юу болоод байна аа чи үхсэн...
Mary: James яасан бэ? Би л байна шүү дээ Чи намайг санаагүй гэж үү би энэ газарт л чамайг хүлээж байлаа..
James: Үгүй ээ Mary үхсэн чи байх ёсгүй ..
Mary: James би байна шүү дээ надад итгэ би чинийх байж чадна..наддаа ирээч!
James: Mary чи биш юм уу чи Maria юу ?? Ад чөтгөрүүд чамайг эзлэн авжэээ???
Mary: James гэхдээ чи түүнийг алсан үүнийгээ санаж ав!! харин одоо би чамайг өөрийн нэг болгоно гээд Ёрын аймшигт чөтгөр болж хувирав тэрээр хувирах даа Нэгэн дөрвөлжин торонд ороод Доош харан ардаа сүүл унжуулсан байлаа...
James: Mary хоёр жилийн өмнө үхсэн харин намайг энэ хотод Чөтгөрийн муу ёр л дуудсан харин одоо энэ бүгдийг эцэс болгоё..!! гээд буугаа гаргав..
тэр буугаараа Чөтгөрийн биелүү нэлээн хэдэн удаа буудсан боловч нөгөөдөх ад чөтгөр нь Биенээсээ хачин муухай нисдэг амьтад гаргаж ирээд James луу явуулж түүний биеийг хатгуулж байлаа.. James биеэ бариад зогсож байтал нөгөөдөх нь сүүлээрээ түүний биеийг ороож аван түүний цусыг сорхыг оролдов James арай ядан мултарч биедээ авж явсан Шотгун буугаараа Чөтгөрлүү 3 удаа буудлаа нөгөөдөхийх нь бие нь татаж агаар дээр эргэлдэж байсан аа газарт хүчтэй унаж орхив... James бүх юм одоо дууссанийг сая мэджээ.. Эргэн тойрон нь цэлмэг ямарч Манан будрангүй хэвийн болсон байлаа...тэрээр гадаа гарч ирэх үед Laura зогсож байлаа ...Laura түүнд Mary-гаас түүнд үлдээсэн захиаг огов...
захианд...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Maria-с
Би өөрийхөө зүүдэндээ үргэлж Silent Hill хотыг хардаг байсан. Чи надад тэнд дахин хэзээ нэг өдөр очино гэж амалсан.. гэвч чи тэгээгүй шүү дээ..
 гэхдээ зүгээрээ.. Би одоо яг тэр газраа ганцаараа байж байна. Бидний "Special Place"-т би чамайг хүлээж байна
 James чамайг намайг ирж хараасай гэж би үргэлж хүсдэг гэхдээ чи ирэхгүй л байх даа..
Би чамайг өршөөхгүй гэж хэлсэн боловч би бодлоо өөрчилж чамайг уучилсан юм шүү !!
Би энд маш гунигтайгаар хэвтээд чамайг бодон сууна James! Өнөөдөр эмч над дээр орж ирсэн тэр намайг одоо гэрлүүгээ яваад жоохон амар гэсэн энэ нь намайг сайжирч байна гэсэн үг биш л дээ. Энэ нь зүгээр л миний сүүлчийн зам байсан. Намайг юу гэж хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх гэж бодож байна! James би үнэхээр их айж байна ! Учир нь чи намайг гэрт буцаж ирэх үед ихэд дургүйцсэн
намайг ийм аймшигтай царайтай байгааг минь хармааргүй байна гэж хэлхэд.......чи намайг ямар ихээр үзэн ядаж дургүйцэж байгааг мэдэрсэн.....
Гэхдээ би чамайг уучилсан! Миний үхэл ойртох үед би маш их уурлаж бас их зовсон тэр үед би хайртай хүмүүсээ бодсон хамгийн их бодсон нь чи л байсан юм шүү James! Би чамайг үүнийг мэдээсээ гэсэндээ л энэ хүү захиаг бичиж байна.
Би чамайг үргэлж хайрлах болноо. Хэдийгээр бидний амьдрал ингээд төгсөж байгаа ч гэсэн. Би үүнийгээ хэзээ ч мартахгүй Бид хэдэн жилийг маш их аз жаргалтайгаар өнгөрүүлсэн.. энэ захидал чам дээр их л удаж очих байхдаа.. Тиймээс би одоо баяртай гэж хэлэе дээ. Би сувлагчид энэ захиаг намайг өнгөрсөний дараа өгөөрэй гэж хэлсэн юм.. Яг чиний энэ уншиж байх үед би аль хэдийн байхгүй болсон байх болно.. Би чамтай өнгөрүүлж байсан тэр сайхан дурсгалтай жилүүдэд өвчтэй гэдгээ чамд мэдэгдэхийг хүсээгүй юм. Би чамайг зовоохыг хүсээгүй юм Би чамд хийсэн гэмийг минь үнхээр уучлаарай Чи надад үнхээр их аз жаргалыг өгч байсан Би чамтай насан үүрд амьдрахыг хүсдэг байсан юм James..James
Чи намайг аз жаргалтай болгосон James..............................
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ийнхүү James захиаг уншиж бүх учрыг олов... Тэрээр Laura-г дагуулан гэрийн зүг явах нь энэ болой.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ТӨГСӨВ
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------Эх сурвалж-http://silent-hill.weebly.com/106310801084110111011075v1081-10901086108310751086107610991085-1073108610901100.html




0 сэтгэгдэл:

Post a Comment