Monday, January 9, 2012

:: Бухимдал ::

Эцэг өвөгдийн халуун цус, алтан амиар бидэнд өвлөгдөн ирсэн энэ Монгол орноор минь тоглоод дуусаж буй энэ төрийг бариж байгаа хүмүүсийг бурхан тэнгэр цээрлүүлдэг болоосой.
Сонгууль болхоор бөөн мөнгө амлаж гарч ирчээд гадны улсуудын тушаалаар энэ монгол орны минь хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг хэдэн тийш нь тараах энэ арчаагүй хэдэн нөхдийг цааш нь харуулаад Монголоо гэх жинхэнэ цохилох зүрхтэй хүмүүсийг зөв суудал дээр нь залаад энэ төрөө удирдуулаад явахад эрч хүчээр дүүрэн залуу боловсон хүч маань дэмжихэд бэлхээн байна шүү дээ. Төрийн ордонд насаараа суух элий балай өвчтэй, галзуу солиотой гаруудыг насаар нь шар хадны эмнэлэгт, улсаа худалдаж буй новшнуудыг олж нэн дариу цаазаар авмаар юм. Хэтэрлээ хэтэрлээ гэхэд дэндүү хэтэрч байна шүү дээ. Төрийн ордон, яам тамгийн газруудад шавар бурхан мэт хэдхэн цагийг ажил хийсан нэртэй дэмий чалчиж суух хэдэн авгай нарыг ажлаас нь халж жинхэнэ ажлыг хийдэг хүмүүсийг олж тавьмаар юм. Одоо оройн мэдээ үзэж суухаар энэ төрийн олхиогүй арчаагүйг гайхаж суух юм. Нэг хэсэг нь энэ засгийн газраас гарлаа одоо болсон бидний ажил дууссан гэж солиорч байхад нөгөө хэсэг еэ ашгүй би сайд болно гэж галзуурч байх юм. Арай ч дээ энэ Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байхад ОДОО БОЛСОН гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бинзений үнэ 2000 мянга хүрч Такси унааны үнэ 1000 төгрөг болж, Хөөсөн мантуун бууз хүртэл 600 төгрөг болж амьдрах аргаггүй болж байхад юу гэсэн үг вэ? Бас нэг хэсэг нь Хэрэггүй гэж хаясан нэрийг ашиглаад шинэ нам үүсгээд ирэх сонгуульд өрсөлдөх юм гэнэ. Сонгууль болхоор "шинэ МАХН" намыг хуучин МАХН гэж сонгоно гэжүү Монголчуудыг доромжлоод байгаа юмуу эсвэл хэдэн Зөнөсөн хэдэн өвгөдийг ӨӨӨ би насаараа МАХН намаа дэмжиж ирсэн гээд сонгоно гэж бодоод байгаа юм уу? Энэ эцэстэй юуг харуулж байгааг ойлгож байна уу? Ямар ч үзэл баримтал, бодлого чиглэл байхгүй зөвхөн сандал ширээний хэрүүл хийж ард түмнээ үгүй их доромжилсон намууд л байна шүү дээ !
Энэ Улаанбаатар хотыг мөн бусад 21 аймгаа ХАР хөгжиж байгаа газар хаа байна. ЮУ Улаанбаатар хөгжиж байна гэжүү БИТГИЙ ХУЦ!!! Гадны нэртэй хэдэн БАР РЕСТОРАН ( АРХИДАЛТЫН ҮҮР УУРХАЙ ), ЯНЗАН БҮРИЙН ХЭЛБЭРТЭЙ ЗОЧИД БУУДАЛ ( ЯНХАНДАЛТЫН ҮҮР УУРХАЙ ), ТОМ ТОМ ДЭЛГҮҮР ( ХУЛХИ БРЭНДИЙН БАРАА ) олноор бариад улс орон хөгждөггүй юм. Та нар захын гэр хорооллоороо байтугай хотын төвөөр машинтай биш алхаж нэг яваад үзээч. АЯГҮЙ бол утаанд нь хордоод хуцуулгаж ханиалгаад нэг ч алхам алхаж чадахгүйдээ дээ. Нэгхэн сая хүнтэй хот ийм аймшигтай, аюултай байдаг юмуу? Бид ямар хэдэн тэрбум гаруй хүнтэй БЭЭЖИН хотод байгаа юу? Тэгсэн мөртлөө жил болгон хэдэн тэрбум төгрөгийг Утааг арилгана гэж төсөвлөж байдаг тэр мөнгөөрөө яаж балиартаж заваардагийг БУРХАН биш ЧӨТГӨР л мэдэх буй за. Бидний ирээдүй болсон бяцхан үрс цэвэр цэнгэг агаараар биш үхэлд хүргэх хорт утаагаар амьсгалж байхад эрхэм түшээдийг зүхэхгүй гээд яах билээ. Тэд яахуу өвлийн улирал дөхөөд ирэхээр эхнэр хүүхдээ америк, япон гээд халуун дулаан бүсрүү явуулчдаг аль эсвэл хотын гадна утаагүй хэсгээр амьдарч байгаа шдээ. Тэгээд тэр холоос ирэх унааны мөнгөө улсын мөнгөөр даалгаад санаа амар явч байхад Ядуу иргэд нь харин утаандаа хордоод захаасаа эхлээд үхэж байвал тэдэнд л сайн ямар утаанд хордож үхлээ гэж зарга үүсгэх биш. Тэдэнд бол Монголын ард иргэд үхэж үрэгдээд цөөрч байвал тэр их баялгийг би хүртэнэ гэсэн хорон санаа байгааг үгүйсгэх аргаггүй.
Бас энэ их Бэлэн мөнгө тараахаа хэзээ зогсоох вэ? Бид 20000 төгрөгөө аваад яах вэ? зарим нэгт нь бол нэг өдрийн хоол, харин зарим нэгт нь хэдэн өдөр үрэх л мөнгө болж байгаашдээ. Одоо бас оюутан бүрт 70000 мянга өгнө гэж ямар галзуу нэг нь сэдсэн юм болоо зарим нэг залуу сэхээтнийг БАР хэсүүлсэн архичин, мөнгөнд дуртай охид бүсгүйчүүдийг нь ЯНХАН болгох замруу нь хөтөлж байгаа хэрэг биш гэжүү. Тийм ТЭНЭГ шийдвэр гаргаж байхаар их дээд сургуулиудын чанарыг дээшлүүлж Сая төгрөг даваад буй сургалтын төлбөрийг багасгах талаар анхаар ч болно биздээ.

Өөр хэлэх үг зөндөө байгаа ч уур хүрээд гар салагнаад байна.
Эцэст нь.........
Тэд энэ Монгол орныг яаж дампууруулж байсаныг ирэх цагт түүхийн шар хуудаснаас бидний үр сад олж уншаад харааж зүхэх цаг ойрхон байна шүү.
Мөн миний бие Монгол хүн, Монгол иргэн хүний хувьд Монголдоо болохгүй байгаа бүхнийг шүүмжлэх эрхтэй гэж бодож байна....

 Мөнхбаатар

1 сэтгэгдэл: