Tuesday, January 17, 2012

Аура гэрлэн биеийн өнгө ба хувь заяаны тоо

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний аура гэрлэн биеийн үндсэн өнгийг тодорхойлох арга байдаг байна .Аура гэрлэн биеийн үндсэн өнгө нь хувь заяаных нь тоогоор тодорхойлогддог байна. Эдгээр нь:
1- улаан
2- улбар шар
3- шар
4- ногоон
5- цэнхэр
6- хөх
7- нил ягаан
8- ягаан
9 - Алтан шаргал
11 -мөнгөн
22- алтан

Хүний хувь заяны тоог олохдоо төрсөн он сар өдрөөр тооцоолдог .
Жишээ нь : 1980 оны 4 -р сарын 28 -нд төрсөн хүн 1980+4+28=2012 -ыг 2+0+1+2=4 буюу аура өнгө нь НОГООН байна.

Жич : Хэрэв нийлбэр нь 11 . 22 гарах тохиолдолд хооронд нь нэмэхгүйгээр хэвээр үлдээнэ.
Хүмүүсийг аурагийн өнгөөр нь дараахь байдлаар тодорхойлжээ.
Улаан : Тэргүүлэх асар их потенциалийг агуулдаг. Өмнөх зорилгодоо хүрэхдээ шаргуу , энерги сайтай , ааш араншин нь хурц , сэтгэл сайхантай . Муу тал нь бухимдуу хувиа хичээгч .
Улбар шар : Тэнцвэртэй, хамтран ажиллагч , хүнтэй эвсэг , зөн билэг сайтай , энхийг эрхэмлэгчид. Муу тал нь залхуу гутрамтгай .
Шар : Уран бүтээлч , гялалзсан оюунлаг , хурц ухаантай , нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг хүмүүс байдаг. Муу тал нь худалч , ичимхий .
Ногоон : Анагаагчид эмч , энхийн үйлстэн , найдвартай хүн. Муу тал нь өөрийнхөөрөө зүтгэх , юмыг хүндээр хүлээн авах .
Цэнхэр : Олон талтай , байгалиас заясан зан сайтай. Хөөрүү , ямар ч бэрхшээлийг тулан давах чадвартай , их үнэнч , шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй.
Хөх : Бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай , өглөг буяны эзэд . Муу тал нь үгүй гэж хэлж чаддаггүй , муу хүнд ашиглагдах нь олонтой .
Нил ягаан : Оюун ухаан сэтгэл санааны төгөлдөр . Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт өргөмжилдөг тул бусадтай таарамж муутай.
Ягаан : Эдийн засаг санхүүгийн амжилттай , шургуу , тавьсан зорилготой хүмүүс байдаг. Удирдагч , эрх мэдэлтэн байх нь элбэг.
Алтан шаргал / боронзон/ : Сайн үйлс бүтээгч , халамжтай, өрөвчхөн хүмүүс. Муу тал ньбусдын нөлөөнд автамтгай.
Мөнгөн : Амьдралаас тасарсан мөрөөдөгчид , уран зөгнөгчид байдаг. Агуу төлөвлөгөө зохиох авч хэрэгжүүлэх нь ховор . Хэрэв тэд юмыг бодитоор үнэлж хандаж чадвал асар их амжилтанд хүрнэ.
Алтан : Хязгааргүй . Энэ бол хамгийн хүчирхэг өнгө. Олон талын авъяастай төдийгүй бодсоноо ажил болгогсод. Амьдралынхаа сүүлчээр алдар нэрд гардаг.

эх сурвалж: http://biznetwork.mn А. Алтан

6 сэтгэгдэл:

  1. aniagiih ni ulaan bn. chi teed medej bga bizde

    ReplyDelete
  2. hi blog admin. 10 garchdiin bn. ene tohioldold yah ve. :(. eh survaljiin buten link.g ni tavisan bol ih zgr bailaa.

    ReplyDelete
  3. ysn hariu ugduggui blogger ve?!
    1988-1-19=10
    1988-1-28=10
    1988-2-18=10
    1988-2-27=10

    ReplyDelete
  4. гарсан хариу чинь таарахгүй бол дахиад нэмэх ёстой. 10=1+0 1+0=1 1= улаан

    ReplyDelete
    Replies
    1. WhiTe.ShadoW.doo thanks. ene admin ni hariu bichdeggui ym bn le.

      Delete